Хэл солих

Сургалтын зохион байгуулалт

Нийтэлсэн огноо: 2013-09-24 23:09:10

Барилгын эрчим хүч хэмнэлтийн МОН/09/301 төслөөс Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2012 оны 4 сарын 3 нд Эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, түүний үнэлгээний аргачилал сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, шинээр боловсруулагдсан холбогдох норм, стандартууд, дулаан алдагдал болон дотор агаарын чанарын үнэлгээний багаж тоног төхөөрөмжийг танилцуулсан энэ сургалтанд Өмнөговь, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Оюу толгой ХК, Даянбайгаль ХХК, Говь гурван сайхан ХХК, Суварган говь ХХК ны инженер, техникийн ажилтанууд оролцлоо.
Мөн төслөөс Өмнөговь аймгийн ГХБХБ Газарт барилгын дулаан алдагдал, дотор агаарын чанарт анхан шатны үнэлгээ өгөхөд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд барилгын эрчим хүчний хэрэглээнд үнэлгээ өгөх системийг орон нутагт бий болгоход тус төхөм болно гэж үзэж байна.