Хэл солих

НОГООН БАРИЛГА буюу Байгаль Орчин, Эрчим Хүчний Тэргүүлэх Төлөвлөлт

Нийтэлсэн огноо: 2014-07-21 03:07:57

Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам НОГООН БАРИЛГА буюу БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ сургалтыг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвтэй хамтран 2014 оны 7 сарын 2 -ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь НОГООН БАРИЛГЫН төлөвлөлтийн чиглэлээр Монгол улсад хийгдэж байгаа анхны сургалт бөгөөд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, Барилга Хот Байгуулалтын Яам, болон Монголын Ногоон Барилгын Зөвлөл, Монголын барилгын Инженерүүдийн холбоо, Монголын Барилгын Зураг Төсөл зохиогчдын холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв болон Хүрээлэн байгаа орчны инженерийн салбарын багш нарын энэхүү сургалтад тавьсан илтгэлүүд болон Америкийн ногоон барилгын зөвлөлөөс гаргасан шинэ болон их засвар хийсэн барилгад зориулсан Байгаль орчин, эрчим хүчний тэргүүлэх төлөвлөлтийн үнэлгээний аргачлалын эх хувь болон монгол орчуулгыг дараах холбоосоор татаж авна уу.

ТАТАХ

ШУТИС/БЭХХТөв