Хэл солих

Барилгын эрчим хүч хэмнэлтийн МОН/09/301 төсөл BUILDING ENERGY EFFICIENCY PROJECT MON/09/31

Нийтэлсэн огноо: 2013-12-05 03:12:15

НҮБХХ-Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн МОН/09/301 Төслийн хүрээнд 2009-2011 онд боловсруулсан “Барилгын дулаан хамгаалалтын норм ба дүрэм БНбД 23-02-09”, “Халаалт агаар сэлгэлт кондиционерийн норм ба дүрэм БНбД 41-01-11” болон барилгын дулаалгын материалын стандартууд тэдгээртэй холбоотой норм ба дүрмийг зураг төсөл зохиогчдод танилцуулах, эрчим хүчний хэмнэлттэй, галын аюулгүй байдлыг хангасан барилга байгууламжийн зураг төсөл зохиох, энэ тал дээр нэгдсэн ойлголттой болоход архитектор, инженерүүдэд туслах зорилгоор БЭХХТөслөөс “Барилгын дулаан хамгаалалт, галын аюулгүй байдлын төлөвлөлттэй холбоотой норм дүрмийг танилцуулах сургалт”-ыг 2013 оны 11-р сарын 27-28-ны өдрүүдэд Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтанд Барилга, Хот Байгуулалтын Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Барилгын Хөгжлийн Төв, Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо, ОХУ-ын “Спецавтоматик” барилгын болон зураг төслийн компаниуд оролцож барилга байгууламжийн галын аюулгүй байдал, орон сууц, олон нийтийн барилга төлөвлөлтийн үеийн галын аюулгүйн шаардлагатай холбоотой асуудлаар илтгэлт тавьж санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн сургалтаар нийт 83 хүнд сертификат олгов.

Хөтөлбөр үзэх

Холбогдох зурагнууд

   

   

Илтгэлүүд

Авто зогсоол

Барилгын дулаалгын материалын шинэ стандартууд

Барилгын хашлага бүтээц, зангилаа уулзварын дулаан тусгаарлалтын нэг маягийн хэсэглэл

Орон сууц, олон нийтийн барилгын төлөвлөлтийн галын аюулгүйн шаардлагууд

Барилга байгууламжийн гал унтраах төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл

SMOKE EXTRACTION IN BUILDINGS

Дулаалгын материалын физик механик шинж чанарыг тодорхойлох стандартуудын тухай

Галыг усаар унтраах системийн талаархи БНбД-ийн холбогдох заалтууд

Барилгын материалын галын аюулын ангилал, гал тэсвэрлэлтийн зэрэг