Хэл солих

Гэр хорооллын дахин төлөвлөлт болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи сургалтын хөтөлбөр

Нийтэлсэн огноо: 2013-11-12 21:11:25

БЭХХТөслөөс санаачлан 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Гэр хорооллын хөгжлийн газар болон Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт болон эрчим  хүчний хэмнэлттэй барилгын технологи” сэдэвт сургалтыг төслийн ажилтнууд, дүүргүүдийн гэр  хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа. Сургалтанд New Urbanism ХХК-ний захирал З.Туяа, Хот байгуулалт, мэдээлэл судалгааны төвийн тэргүүн Ц.Энхбаяр, Icon consulting ХК-ний зөвлөх З.Янжиндулам болон БЭХХТөслийн зохицуулагч Б.Мөнхбаяр, мэргэжилтэн Д.Мягмар, А.Цогт нар оролцож Орон сууцны хэсэгчилсэн дахин төлөвлөлт, Олон нийтийн оролцоотой төлөвлөлт, Бага оврын цэвэрлэх байгууламж, Эрчим хүчний хэмнэлтэй сууцанд тавигдах шаардлагууд,  Ус хангамжийн систем, Дулааны эх үүсвэрүүд сэдвээр тус тус илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултанд хариу өглөө.

       

Зохион байгуулагдах газар: Улаанбаатар зочид буудал, Хархорин танхим #607

Огноо: 2013 оны 11 дүгээр сарын 8-ны Баасан гариг, 8:30 - 17:30

Сургалтын хөтөлбөр: Үзэх

Орон сууцны хороололын хэсэгчилсэн төлөвлөгөө: Үзэх

Олон нийтийн оролцоотой төлөвлөлт: Үзэх

Дулааны эх үүсвэрүүд: Үзэх

Усан хангамжийн талаарх хууль эрх зүйн орчин: Үзэх

Бага оврын цэвэрлэх байгууламжийн төрөл: Үзэх