Хэл солих

Санхүүгийн дэмжлэг

Нийтэлсэн огноо: 2013-09-26 08:09:21

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууц барих иргэдэд зориулж 2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор Хас банк, Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн төсөл харилцан тохиролцож 2009 оны 12-р сарын 17-нд буцалтгүй тусламжийн гэрээнд гэрын үсэг зурав.


 

ИРГЭДЭД ТАВИХ БАНКНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төсөлд хамрагдсан иргэн нь өөрийн хот дүүргийнхээ Хас банкны салбар дээр очиж "Орон сууц хашаа байшингийн зээлийн өргөдөл"-ийг бөглөж өгнө.

Ерөнхий шалгуур:

Төсөлд хамрагдах сонирхолтой иргэн нь:

  • Газар эзэмших эрхээ Монгол улсын хууль, орон нутгийн захиргааны зохих шийдвэр, захирамжийн дагуу зөвшөөрсөн бичиг баримтаар баталгаажуулсан байх.
  • Хувийн сууцаа дулаан тусгаарлалт сайтай материалаар эрчим хүчний хэмнэлттэй технологи ашиглан барих хүсэлтэй байх.
  • Төсөлтэй цаашид хамтран ажиллах сонирхолтой байх.
  • Шинээр барих орон сууц нь суурин /байнга/ оршин суух зориулалттай байх.

Санхүүгийн шалгуур:

  • Байшингийн нийт үнийн 20-с доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой байх. 
  • Өрх нь тогтвортой орлогийн эх үүсвэртэй, өр болон хугацаа хэтэрсэн төлбөр тооцоогүй байх.

Зээл олгох нөхцлүүд:

  • Зээлийн хэмжээ:                       20 сая төгрөг  хүртэл
  • Урьдчилгаа төлбөр:                 20%
  • Сарын хүү:                                1.4% - 1.6%
  • Зээлийн хугацаа:                     10 жил хүртэл