Хэл солих

Сургалт болон семинар

Нийтэлсэн огноо: 2013-09-25 21:09:11

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй барилгын хийцийн төрлүүд, барилга угсралтын арга техник, үндсэн болоод дулаалгын..

материалуудын шинж чанар тэдгээрийн сонголт, барилгын дулаан хамгаалалтын

норм дүрмүүдийн тухай сургалт семинаруудыг барилгын салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан тогтмол зохион байгуулдаг.

Сургалтууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын Эрчим хүчний хэмнэлтийн төвүүдээр дамжин зохион байгуулагддаг.
Сургалтаар барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах шатанд эрчим хүчний хэмнэлтийг хэрхэн бий болгох арга замуудыг зааж, эрчим хүч хэмнэлтийн төвүүдэд сургалтын багц материал боловсруулан өгч сургагч багш нарыг бэлтгэдэг ба төвүүдийг цаашдаа бие даан сургалт явуулах бололцоогоор хангаж өгөхийг зорьдог болно. Мөн сургалтаар барилгын салбарын инженер техникийн ажилтнуудын барилгын эрчим хүчний хэмнэлтийн талаарх ойлголт мэдлэг зузаарч, шинээр гарах барилгын дулаан хамгаалалтын норм дүрэм дэхь барилгын эрчим хүч хэмнэлтийн заалтуудын талаар нэгдсэн ойлголттой болдог.