Хэл солих

Эрчим хүч хэмнэлтийг нэвтрүүлье! Агаарын бохирдлыг бууруулья!

Нийтэлсэн огноо: 2013-09-25 06:09:41

Одоогийн байдлаар дэлхийн хүн ам 6.7 тэрбум ба 2050 он гэхэд 10 тэрбум болно гэж тооцоолж байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг. Дэлхийд амьдарч буй хүн бүрийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд агаар, ус, нарны гэрэл, хөрс, ургамал, ан амьтан бүгд чухал нөлөө үзүүлдэг. Гэвч өнөөг хүртэл хүрээлэн байгаа орчны бохирдол, дулаарал, байгалийн нөөцийн хомсдол зэрэг асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байгаа бөгөөд энэ нь яахын аргагүй эрчим хүч үйлдвэрлэлтэй холбоотой хэмээн тайлбарладаг.

Эрчим хүчийг хүн төрөлхтөн анх үүссэн цагаас эхлээд хоол тэжээл, дулаацах, гар үйлдвэрлэл эрхлэх зэрэгт ашиглаж ирсэн ба ингэхдээ голчлон модыг ашигладаг байсан. Харин 18-р зуунд үйлдвэржилтийн эрин эхэлснээр чулуужсан эрчим хүч нөөцлөгч буюу нүүрс, байгалийн хий, газрын тосыг голчлон ашиглах болсон. Чулуужсан эрчим хүч нөөцлөгчийг шатаахад байгаль орчин болон хүний биед хортой доорхи нэр бүхий хийнүүд үүсдэг.

Бохирдуулагч бодис Эх үүсвэр Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл Эзлэх хувь (1)
Нүүрсхүчлийн хий (CO2) Тээврийн хэрэгсэл, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, уурын зуухны ашиглалт, үйлдвэрлэлийн үйл явцад үүсдэг - Зүрхний шигдээс болон бусад зүрхийн өвчлөл
- Багтраа өвчин
- Хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулан эд эрхтэнд гэмтэл учруулна
- Дутуу төрөлтийг нэмэгдүүлнэ
72
Хүхэрлэг хий SO2 Нүүрс нефтийн бүтээгдэхүүн зэрэг хүхэр агуулсан эрдэс түлшний шаталтаас үүсэх ба гол эх үүсвэр нь – эрчим хүч дулаан үйлдвэрлэл металл боловрсуулах үйлдвэрлэл - Амьсгалын замын хамгаалах тогтолцоог алдагдуулна
- Ханиалгах нүд хорсох, цээж хөндүүрлэх шинж тэмдэг илрэнэ
- Багтраа өвчин, уушигны архаг өвчлөл үүсгэнэ
 
Метан (CH4) Метал боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газрын тос боловсруулалт, хог хаягдлын улмаас үүсдэг   17
Азотын даврах исэл (N2O) Түлшний шаталт ялангуяа автомашин, дулааны цахилгаан станцын утааны хий, химийн үйлдвэрлэл зэргээс үүсдэг замын эд эрхтэнүүдийг гэмтээнэ Гуурсан хоолойн багтраа - Нүд, уушиг, арьс, салст бүрхэвч, амьсгалын замын эд эрхтэнүүдийг гэмтээнэ
- Гуурсан хоолойн багтраа
- Уушигны хатгалгаа
- Томуу, томуу төст өвчин
- Зүрх судасны өвчлөл үүсэхэд шууд нөлөөлнө.
 10
Хлорт, гексафторт, ус фторт, перфторт нүүрстөрөгчид (CFC, SF6, HFC, PFC) Тодорхой үйлдвэрлэлийн процессууд ялангуяа нефьт, кокс-химийн үйлдвэрлэл, автомашины дутуу шаталт, гэрийн ба уурын зуух, дизель хөдөлгүүр, шүршигч бодисууд, агааржуулагч зэргээс үүсдэг.   1

Эх үүсвэр: Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, ГТХАН

Нарны цацрагийн тодорхой хэсэг нь ногооны хүлэмжийн шиллэг хэсгээр нэвтэрч хөрс болон ханыг нь халааж улмаар халсан гадаргуунаас дулааны урт долгионтой цацраг ялгарна. Энэ цацрагийн тодорхой хэсэг нь шиллэг хэсгийг нэвтэрч чадалгүй үлдэж хүлэмжийг халааж байдаг. Үүнтэй ижил давхраа мандал байдаг уг давхаргад  нүүрсхүчлийн хий, азотын давхар исэл зэрэг хийнүүдээс бүрдэх ба эдгээрийг хүлэмжийн хий гэж нэрлэдэг.

Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт нь энэхүү агаарын давхарга дахь хүлэмжийн хийн хэмжээ эрс ихэссэнтэй холбоотойг эрдэмтэд тогтоосон. Цаашид эдгээр хийн ялгарал өсөх аваас 50 жилийн дараа дэлхий бүхлээрээ гамшгийн байдалд  (бидний ярьдагаар галав юүлнэ) орно гэж үздэг. Ирээдүйд учирч болзошгүй аймшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд  бидний зүгээс дараах зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй: үр ашигтай, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг өргөн хэрэглэх, ногоон байгууламж, мод зүлэг тарьж ургуулах, хогоо ил задгай хаяхгүй байх гэх мэт.

Аливаа нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй эрчим хүчний хэмжээгээр эрчим хүчний хэрэглээ болон хэмнэлтийг дүгнэдэг. Жишээ дурьдвал монгол гэрийг шинэ нэмэлт дулаалгатай бүрээсээр дулаалснаар халаалтын улиралд зарцуулдаг түлшний хэмжээ 2-3 дахин буурдаг.  Ердийн улайсдаг гэрлийг хэмнэлттэй гэрлээр сольсноор гэрэлтүүлэг нь өөрчлөгдөхгүй харин зарцуулах цахилгаан эрчим хүчний хэмжээ 4-5 дахин буурдаг. Энэ мэтчилэн маш олон технологийг дурьдаж болно.Харин эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ ердийнхөөс өндөр байгаа ч ашиглалтын явцад зардал багатай тул түүгээр өртгөө нөхдөг гэдгийг санах хэрэгтэй.

Мод тарих тухай

Иргэн бүр амьдарч, ажиллаж байгаа орчиндоо зүлэг мод, цэцэг тарьж өөрөө өөрийнхөө эрүүл амьдрах орчинг бий болгох хэрэгтэй. Цөлжилтийг багасгах, ган гачгийг аюулаас холдуулах энгийн бөгөөд үр дүнтэй арга бол мод тарьж ойжуулах явдал юм. Манай хөрш Хятад улс 11 болон түүнээс дээш настай хүмүүс (одоогоор 60 хүртэл насны) жилд дор хаяж 3 мод тарих шаардлагатай гэдгийг  1981 онд хуульчилж өгчээ. Хятадын Үндэсний Ногоон Зөвлөлийн мэдэгдсэнээр үүний үр дүнд 11.7 сая акр ой таригджээ. Хятад улс энэ жил ойжуулах хөтөлбөртөө зориулж  9 тэрбум долларыг төсөвлөсөн байна.. Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дахь утаа тортогийн 35.5%-ийг шингээж, боссон тоос шорооны 64.5%-ийг намжаах, дуу чимээ шуугианы 26%-ийг замхруулж, нарны хурц төөнөлтийг 10-15 дахин багасгаж, аагим халуун цочир хүйтрэлтйиг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ.


1 - Дэлхий дэхь хүлэмжийн хийн хэмжээ, WRI, CAIT –ын судалгаа, 2007