Хэл солих

Дархан хотын ЭХХ төв

Нийтэлсэн огноо: 2013-09-25 04:09:55

Танилцуулга

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Дулааны хэмнэлттэй орон сууцыг зах зээлд нэвтрүүлэх нь” МОН/99/Ж35 төслийн хүрээнд байгуулагдсан.

Зорилго:

Эрчим хүч хэмнэлтийн эрх зүйн орчинг бий болгож ард иргэд, өсвөр үеийнхэн, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын салбарт дулааны эрчим хүчийг хэмнэхийн ач холбогдол, арга замыг таниулж, дулаан тусгаарлалт сайтай материал, дэвшилттэй технологи нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх

                             

                             

Үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Иргэдэд барилгын эрчим хүчний хэмнэлттэй технологоор тохилог орон сууц барихад чиглэгдсэн сургалт зохион байгуулах;
  • Барилгын салбарын ИТА, ажилчдын мэргэжил дээшлүүлэх, орчин үеийн шинэ дэвшилтэт технологи эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах;
  • Эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
  • Дулаан алдагдал, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр ашиг болон байгаль орчны нөлөөллийн талаар төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх;
  • Барилга барих явцад мэргэжлийн хяналт хийж, зөвлөгөө өгөх;
  • Эрчим хүчний хэмнэлттэй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажилд зуучлах.

Хаяг: Дархан Уул аймаг, Дархан сум, 8-р сум, Микрийн район
Утас/Факс: 01-372-35276 976-99994091