Хэл солих

Улаанбаатар хотын эрчим хүч хэмнэлтийн төв

Нийтэлсэн огноо: 2013-09-25 04:09:04

Танилцуулга

Эрчим хүч хэмнэлтийн төв нь иргэд олон нийт, барилгын салбарт эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл, судалгаа, шинжилгээ, тоног төхөөрөмжийн зуучлал худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэргэдэх олон нийтэд нээлттэй, ашгийн бус байгууллага юм.

Зорилго

Эрчим хүч хэмнэлтийн эрх зүйн орчинг бий болгож ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын салбарт дулааны эрчим хүчийг хэмнэхийн ач холбогдол, арга замыг таниулж, дулаан тусгаарлалт сайтай материал, дэвшилттэй технологи нэвтрүүлсэн байх.

Зах зээлд өөрийн байр суурийг бий болгон, хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болж, эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн төв болох.

                             

                             

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эрчим хүчний алдагдал багатай орон сууц барих, одоо байгаа орон сууцны дулааны алдагдлыг багасгах талаар богино хугацааны сургалт зохион байгуулах, мэдээлэл хангах, зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх
  • Иргэдийн дунд орон сууцаа арчлах, орчин тойрноо ахуй амьдралдаа ашигтайгаар тохижуулах, газрыг үр өгөөжтэй ашиглах арга барилд суралцуулах энэ чиглэлийн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
  • Барилгын инженер техникийн ажилтануудыг “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих” чиглэлээр орчин үеийн шинэ дэвшилтэт технологи эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтад өргөн хамруулах
  • Барилгын байгууллагуудын менежментийг сайжруулж, эдийн засгийн үр ашгийг нь тогтвортой болгоход нь туслах, хамтын ажиллагаатай гадаад орны ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход нь зуучлах, хамтарсан сургалт аяллыг зохион байгуулах
  • Иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн сууцны барилгын зураг төслийн фондыг бий болгож, сүрлэн барилгын зураг төсөл боловсруулах хугацааг богиносгох, иргэдэд сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх
  • Барилга дах дулаан алдагдлын аудит хийх эрх зүйн орчинг бүрдүүлж, аудит хийх талаар орон нутгийн болон төр захиргааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Улс орны болон олон улсын хэмжээнд зохиогдох онол практикийн хурлууд, зөвлөлгөөн, үзэсгэлэн яармагт гишүүд дэмжигчидийг өргөнөөр хамруулах ажлыг зохион байгуулах

Мэдээлэл, зөвлөгөө

  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц барих, техник технологийг ашиглах зөвлөгөө
  • Барилга байгууламжийн дулаан алдагдлыг тодорхойлох, битүүмжлэлийг шалгах ажлыг  байгууллагуудтай гэрээ байгуулж гүйцэтгэх
  • Гадаадын өндөр мэргэжилтэй ажилтнуудыг урилгаар авах, зарим нарийн мэргэжилд өөрийн салбарын мэргэжилтэнүүдийг гадаадын байгууллагад богино хугацаагаар ажиллуулах
  • Амьдрал ахуйдаа өргөн хэрэглэх ашигтай зөвлөгөө зэрэг олон талт танин мэдэхүйн чиглэлийн мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр бэлтгэж олон нийтэд түгээх

Зуучлал

  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц барих иргэдийг мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагатай холбох
  • Барилгын үр ашигтай, хямд төсөр материал нийлүүлдэг байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжтэй холбох
  • Барилга барих, засвар хийлгэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн гүйцэтгэгч шалгаруулж өгөх
  • Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжид чанар байдлын үнэлгээ гаргах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг эрх бүхий мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх ажлыг зуучлах
  • Шинээр барих буюу засварлах барилгын зураг төсөв боловсруулах ажлыг мэргэжлийн гүйцэтгэгчээр хийлгэх ажлыг зуучлах

Сургалт

  • Эрчим хүчний хэмнэлт гэж юу болох, түүнийг хэмнэх шаардлага, ач холбогдол, хэмнэх боломжууд
  • Бага түлш зарцуулдаг агаарын бохирдол багатай зуух ашиглах
  • Дутуу шаталтгүй, шахмал түлшийг бэлдэх, ашиглах
  • Эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын материал
  • Орон сууцны барилгын ханын материал, дулаалгын материал сонгох
  • Барилга, орон сууцыг дулаалах
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга төлөвлөх
  • Сүрлэн болон модон барилга төсөллөх
  • Сүрлэн барилга барих, сүрлэн боодол бэлдэх
  • Дотор заслын ажил
  • Дээврийн ажил, дээврийг сэргээн засварлах
  • Барилгын зургийг AutoCAD программ ашиглан зурах

Хаяг: Баянгол дүүрэг 17-р хороо, Энх тайваны өргөн чөлөө-45/2, Баруун 4 зам, Барилгын коллежийн баруун урд талд, ш/х: Улаанбаатар-44/7, Монгол улс
Утас: 330985
Факс: 330986
Имэйл: mace-eec@mongol.net
Веб хуудас: www.mace.org.mn/eec