Хэл солих

ШУТИС ийн барилгын эрчим хүч хэмнэлтийн төв

Нийтэлсэн огноо: 2013-09-25 04:09:06

Танилцуулга

2006 онд НҮБХХ-н дэмжлэгтэйгээр Хүрээлэн байгаа орчны салбарын Ус хангамж, халаалт агаар сэлгэлтийн багийн багш нарын оролцоотойгоор байгуулагдсан. Үндсэн 2 гэрээт 8 ажилтангуултайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус төв нь итгэмжлэгдсэн "Барилгын дулааны физик, агаарын судалгааны" лабораторитай бөгөөд хамгийн сүүлийн үеийн зөөврийн багаж тоног төхөөрөмжтэй. Монголд барилгын дулааны эрчим хүчний аудитийн чиглэлээр хэмжилт, туршилт явуулах боломжтой цорын ганц лаборатори. Дулаалгын ажлын чанарыг үнэлэх дулааны зураглал, халаалтын зуухны дулааны үр ашгийг үнэлэх зөөврийн ультрасоник тоолуур, барилгын битүүмжлэлийг тодорхойлох "Үлээдэг хаалга", дотор болон гадна агаарын параметрийг тодорхойлох нарийн тоон хэмжүүрүүд, барилгын материалын болон хашлага бүтээцийн дулаан техникийн үзүүлэлтийг тодорхойлох багаж зэргээр иж бүрэн тоноглогдсон.

Зорилго: 

Иргэд олон нийт, барилгын салбарын инженер, техникийн ажилтан, ажиллагсдад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх. Үүнд:

  • Богино хугацааны сургалт зохион байгуулах
  • Мэргэжлийн зөвлөгөө өгч мэдээллээр хангах
  • Туршилт, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн зуучлал, худалдаа

                          

                        

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эрчим хүчний алдагдал багатай, тохилог орон сууц барих, одоо байгаа орон сууцны дулааны алдагдлыг багасгах талаар богино хугацааны сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх
  • Эрчим хүчний хэмнэлттэй технологи ашиглан, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн сууцны барилгын зураг төслийн фондыг бий болгож, хувийн орон сууцны барилгын зураг төслийг богино хугацаанд хийж өгөх, иргэдэд сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн онцлогт тохирсон дулаан хадгалах чадвар сайтай барилгын материал үйлдвэрлэх боломжийг судалж сурталчлах, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг өргөтгөхөд төвийн хүч анхаарлыг төвлөрүүлэх
  • Барилгын чиглэлээр улс орны болон олон улсын хэмжээнд зохиогдох онол практикийн хурлууд, зөвлөгөөн, үзэсгэлэн яармагт оролцож, шинэ дэвшилттэй материал, хийц, технологийн талаархи сургалтын материалаа баяжуулах
  • Салбарын гишүүн байгууллагуудын менежментийг сайжруулж, эдийн засгийн үр ашгийг тогтвортой болгоход туслах сургалт аялалыг явуулах
  • Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих хөтөлбөрийг дэмжихийн тулд барилгын салбарын инженер, техникийн ажилчид, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтанд өргөн хамруулах
  • ЭХХ-ийн төвийг олон нийтийн мэргэжил, сонирхлын мэдээллийн орчин болгох.
  • Олон нийтэд эрчим хүчийг ахуй амьдралдаа хэрхэн хэмнэх, хэмнэсний ач холбогдлын тухай хэвлэмэл мэдээлэл, зөвлөгөө тараах
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц барих, техник технологийг ашиглах зөвлөгөө өгөх
  • Шинээр нэвтэрч байгаа эрчим хүч хэмнэх технологийн тухай мэдээлэл
  • Дулааны хэмнэлттэй хувийн сууцны барилгын зураг төсөл боловсруулж, худалдах
  • Хувийн орон сууцны халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, цахилгаан хангамж, бохир ус зайлуулах системүүдийн төлөвлөлт хийх
  • Барилгын дулаан алдагдлын иж бүрэн үнэлгээ хийх
  • Барилгын халаалтын системд үнэлгээ өгөх
  • Халаалтын зуухны ашигт ажиллагааг тодорхойлох
  • Барилгын хаших хийцийн дулаан тусгаарлах үзүүлэлтийг тодорхойлох
  • Барилгын материалын дулаан техникийн үзүүлэлтийг тодорхойлох
  • Барилгын битүүмжлэлийг тодорхойлох
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц барих иргэдийг мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагатай холбох

Хаяг: ШУТИС-ийн харъя КТМС-ийн №131 тоот
Утас: 96623494
Факс: 323519
Имэйл: info@beep.mn , beecmongolia@gmail.com